Компанийн тухай

Тавтай морилно уу
faberlic-т

танд болон таны ойр дотны хүмүүст 
гайхалтай санаа  
шийдлийг бэлэглэх ертөнц

ТАНИЛЦАЦГААЯ!

Faberlic бол 12 жилийн турш дэлхийн томоохон үнэртэн -гоо сайхны топ-100 компанийн жагсаалтад багтсан ОХУ-ын цорын ганц компани бөгөөд эдийн засгийн хямрал нүүрлэсэн 2015 онд өсөлтийн үзүүлэлтээрээ* 3-р байранд орж байв. Чансааны энэ жагсаалтанд багтахын тулд жил бүр дэлхийн 50 000 гаруй брендүүд өрсөлддөг.

*Рейтингийг жил бүр Woman’s Wear Daily сэтгүүлд нийтэлдэг.

компанийн талаарх баримтууд

жилд 1 500
шинэ бүтээгдэхүүн

орчин үеийн гэр бүлд зориулсан бүтээгдэхүүний
өргөн сонголт

амжилт бүтээлийн
> 20 жил
1997 оноос хойш
зах зээл дээр

> 1000
бүтээгдэхүүн
каталог бүр дээр

7 847 000 гэр бүл
ОХУ-д /28,6%/ манай чанарт*
итгэдэг

IPSOS COMCON "Зорилтот бүлгүүдийн Оросын индекс"
байгууллагын тогтмол судалгааны дүнгээр

20 000 000
хувь

жилд гарах каталогийн тоо

Бидний
түүх

Жилээс жилд >>

1997

2001

2003

2005

2007

2009

2010

2011 -2012

2013

2015

2016

2017

2018

«Русская линия» гоо сайхны компани байгуулагдсан

Бренд Faberlic шинэ нэртэй болсон

Бид олон улсын хэмжээнд бизнесээ эрчимтэй хөгжүүлж эхэллээ.

Фаберлик нь ТУХН-ийн гишүүн 15 улс болон Балтийн орнуудад үйл ажиллагаа явуулж буй ОХУ-ын шууд худалдааны хамгийн том компани юм.

Novaftem «Давхар амьсгал» хүчилтөрөгчийн шинэ нэгдлийг нээж манай лаборатори гоо сайхны салбарт инноваци үсрэлтийг хийлээ.

Компани интернет-платформыг бий болголоо:захиалгыг одоо онлайнаар бүрдүүлнэ.

Логистикийн шинэ загвар:борлуулалт болон хүргэлтийн цэгүүд 200-аас 2000 болж өссөн /өнөөдрийн байдлаар 10 000 гаруй /

Edelstar. Infinum болон Sengara маркуудтай нэгдсэн. Энэ мөчөөс манай каталог дээр нэр төрөл нэмэгдсэн, харин манай том хамт олон авъяас чадвартай амжилттай лидерүүдээр хүрээгээ тэлсэн.

Хүүхдийн хувцас болон оймс-оймсон бүтээгдэхүүний борлуулалтыг эхлүүлсэн.

Бид эмэгтэй хувцсыг борлуулж эхлэнгүүтээ рекордыг тогтоосон:шинэ хувцасны коллекци хурдтайгаар зарагдаж байна 1 секундэд 1 даашинз!

Дэлхийн нэртэй fashion-загвар зохион бүтээгч Алена Ахмадуллинтай хамтарч ажиллаж байна. Бидэнтэй Florange болон Дэнас МС маркууд нэгдлээ. Одоо Faberlic бүтээгдэхүүний нэр төрөл 16 бүтээгдэхүүний ангилалтай боллоо.

Дахин загварынхантай хамтарлаа: энэ удаа кутюрье Валентин Юдашкин болон оддын стилист Александр Рогов.Бид Иванова мужид өөрийн оёдлын үйлдвэрийг нээлээ.

Бид 2 одтой хамтарч эхэллээ. Бид жүжигчин, найруулагч Рената Литвиновагийн хамт өвөрмөц үнэр болон гоёлын гоо сайхны бүтээгдэхүүний цувралыг, харин жүжигчин Юлия Высоцкаягийн хамт гал тогооны загварлаг аксессуарын иж бүрдлийг хамтран бий болголоо.

Faberlic-ийн
гол зарчим – олон нэр төрлийн
өргөн хэрэглээний бүтээгдэхүүн + боломжийн үнэ

хүчилтөрөгчийн
гоо сайхны бүтээгдэхүүн

Агаараас
хүчилтөрөгчийг өөртөө татан авч түүнийг арьсны гүний давхарга руу зөөвөрлөдөг Оросын эрдэмтдийн ололт болох перфтор устөрөгчийн онцгой нэгдэл дээр суурилагдсан. Түүнчлэн хүчилтөрөгчийн нэгдэл нь бусад нэмэлт ашигтай найрлагуудыг арьс руу «тээвэрлэснээр» арьс бүхий шаардлагатай зүйлсээр хангагдаж залуу
эрүүл болдог.

Хувийн ариун цэвэр

Фаберликийн бүтээгдэхүүнүүд орц найрлага болон нэр төрлийн хувьд өргөн сонголттой. Байгалийнхтай ижил, таны дуртай өнгө, жимс, амттаны үнэртэй адилхан ер бусын нийлмэл үнэрүүд нь алгуур нээгдэнэ.

Нүүр будалт

Бид трендийг дагаж, өнгөний өргөн сонголт, инновацит бүтэц, үнэтэй найрлагуудыг маш боломжийн үнээр санал болгодог. Манай бүтээгдэхүүн манай олон жилийн түнш түүний дотор люкс зэрэглэлийн гоёлын гоо сайхны бүтээгдэхүүн италийн intercos компани.

Үс арчилгаа, хэв маяг, үсний будгууд

Өдөр тутмын болон мэргэжлийн үс арчилгааны бүтээгдэхүүн, түүнчлэн үсийг хэлбэржүүлэх бүтээгдэхүүнүүдийг сонгоорой. Ургамлын хандуудад суурилсан цуврал бүтээгдэхүүнүүд, цогц үйлчилгээтэй инновацит бүтээгдэхүүнүүд, үс болон хуйханд үүссэн асуудлыг шийдэх шийдэл болон идэвхтэй найрлага бүхий салоны зориулалттай цуврал бүтээгдэхүүнүүд бүгд манайд бий.

Үнэртэй ус

Бертран Дюшофур, Том Фонтен, Морис Русель, Пьер Бурдон, Дельфин Лёбо нарын зэрэг дэлхийн алдартай үнэртэн зохион бүтээгчдийн зохиомжилсон эрэгтэй, эмэгтэй 70 гаруй төрлийн өвөрмөц үнэртний цуглуулга Фаберлик компанид бий. Үнэртний зохиомжуудаа бид зөвхөн Франц улсад захиалгаар хийлгэдэг.

гоо сайхан-
гоёл чимэглэлийн зүйлс

Арьсаа зөв арчилна гэдэг бол зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэнэ гэсэн үг биш. Арьсны нүх сүвийг сайтар цэвэрлэж, бүтээгдэхүүний үйлчлэлийг нэмэгдүүлж, өдөр тутмын арчилгааг гоо сайхны ёс заншил болгон хувиргахад тусалдаг жижиг зүйлүүд бий. Нүүр будалтын багс нь мэргэжлийн гоо сайханчийн цүнхэнд заавал байх ёстой зүйлсийн нэг юм.

Одежда для взрослых

Бид та бүхэнд загварлаг, цаг үедээ зохицсон бөгөөд таны гэр бүлийн төсөвт хүндрэл учруулахааргүй үнэтэй хувцасны шинэ цуглуулгыг улиралд 4 удаа санал болгож байна. Нэртэй загвар бүтээгчидтэй хамтран ажилласны үр дүнд бид та бүхэнд зориулж инновацийн аргаар үйлдвэрлэсэн даавуу, нэрийн эсгүүр, өвөрмөц зургууд ба жижиг чимэглэл бүхий онцгой загваруудыг бий болгож чадлаа.

Хүүхдийн хувцаснууд

Таны хүүхэд цэцэрлэг, сургууль, спортын уралдаан тэмцээн эсвэл дотнын найзынхаа төрсөн өдөр гээд хаашаа ч явсан гэсэн түүний сэтгэл нийцэх хувцаснуудын сонголт Фаберликт үргэлж байдаг. Түүнчлэн дөнгөж төрсөн нярай хүүхдэд зориулсан цэвэр даавуун хувцаснууд ч бас бий.

Гутал

Улирал бүр та бүхэн загварлаг хувцаснуудыг боломжийн үнээр худалдан аваарай. Манай каталогт сонгодог, өдөр тутмын болон хамгийн сүүлийн үеийн загварын хувцаснууд бий. Тэдгээрийг та бүхэн өөрийн сэтгэлд нийцүүлэн, мөнгөнийхөө хэмжээнд тохируулан худалдан аваарай. Сонголт хийх шаардлагагүй, бүгдийг нь аваарай!

Гоёл чимэглэлийн зүйлс

Гоёмсог зүүлтүүд, ороолт, алчуур, цүнх, тэлээ, бээлий болон зуны улиралд хэрэглэх наранд шарлагын иж бүрдлүүд гэх мэт загварлаг төрхийг бий болгоход хэрэгтэй бүхнийг та бүхэн Фаберликаас сонгоорой.

Дотуур хувцас ба усны хувцас

Хөвөн даавуугаар хийсэн өдөр тутмын дотуур хувцас, торон оруулга болон эмэгтэйчүүдэд зориулсан бусад чимэглэл бүхий дэврүүн загварууд манайд бий. Түүнчлэн мяраалаг бүсгүйчүүдэд зориулсан том хэмжээтэй хувцаснууд бас бий.

Төрөл бүрийн оймснууд

Насанд хүрэгчид ба хүүхдүүдэд зориулсан үндсэн ба орчин үеийн загварын оймснууд: загвар зохион бүтээгчийн сэтгэмжийг тусгасан өвөрмөц өнгөтэй трико болон урт оймснууд;өдөр тутмын болон спортоор хичээллэх үед өмсөх богино оймснууд- энэ бүгдийг чанарын хяналтаар оруулснаар бат бөх, удаан эдэлгээтэй гэдгийг баталгаажуулсан болно.

Ахуйн хэрэглээний гоо сайхны бүтээгдэхүүнүүд

Эдгээр нь ердийн ахуйн хэрэглээний химийн бүтээгдэхүүнүүд биш ээ. Энэ бол үр нөлөө сайтай, зөөлөн үнэртэй, тансаг бүтээгдэхүүн билээ. Бүх орц найрлагуудыг ургамлын гаралтай түүхий эдээр хийдэг ба био задардаггүй. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээгдэхүүн нь танд болон таны ойр дотнын хүмүүс ба хүрээлэн буй орчинд аюулгүй гэсэн үг юм. Өтгөрүүлсэн бүтэцтэй учраас дэлгүүрт худалдаалдаг ердийн угаалгын нунтагтай харьцуулахад зарцуулалт багатай.

Гэр ахуйн бараа

Гэрээ цэвэрлэх, хоол хийх үед танд тус болох хэрэгтэй зүйлс олон зуугаараа бий. Түүнчлэн таны гэрт өнгө нэмэх загварлаг чимэг хэрэгслүүдийг худалдан аваарай. Нэр төрлүүд нь байнга олон болж байдаг тул та бүхэн бидний шинэ мэдээллүүдийг алгасалгүй сонсож байгаарай.

Эрүүл зөв хооллолт

Таны бие махбодийг хэрэгцээтэй бүхнээр хангах орчин үеийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, жингээ хянах, эрүүл зөв хооллолтын хөтөлбөрийг бид санал болгож байна. Хоолны хатуу дэглэм барьж стресст орохгүйгээр шинэ амьдралын хэв маягийг эхлүүлэхэд танд туслах тусгай бэлдмэлүүд болон хөнгөн зуушууд манайд бий.

Эрүүл мэндийн төхөөрөмжүүд

ДЭНС эмчилгээний аргыг нээснээс хойш 18 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын Холбооны эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн салбарын хяналтын албанаас уг аргыг хэрэглэх албан ёсны зөвшөөрлийг олгожээ. Энэ аргыг боловсронгуй болгох чиглэлээр докторын болон дэд докторын зэрэг горилсон 29 бүтээлийг хамгаалж, 1000 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, тэдгээрийн дотор 5 нэг сэдэвт бүтээл болон эмч нарт зориулсан 20 гаруй гарын авлага хэвлэгдэн гарсан байна.

Үнийг доогуур тогтоосон атлаа бид чанарыг
хэрхэн өндөр түвшинд байлгаж байна вэ?

  • Олон жилийн түншлэл

    Түүхий эд болон сав баглаа боодол нийлүүлэгчидтэйгээ бид тогтвортой ажил хэргийн харилцаатай байдаг. Манайх шиг том компанитай тогтоосон хамтын ажиллагаагаа түншүүд маань эрхэмлэдэг учраас бид өрсөлдөхүйц үнийн бодлогыг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

  • Өөрийн үйлдвэрлэл

    Өөрийн өртөг ба чанарын удирдлагын гол хөшүүргүүдийн нэг нь бидний гарт бий. Фаберлик компанийн эрдэм шинжилгээний төвд асар их судалгаа хийсний дүнд бий болсон хосгүй гайхамшигт орц найрлагуудыг бий болгож, тэдгээрийг бид зуучлагчгүйгээр, чанарын бүрэн хяналтын дор бүтээгдэхүүндээ нэвтрүүлдэг.

  • жижиглэнгийн үнээс татгалзах нь

    Бид жижиглэнгийн үнээс татгалзаж, шууд борлуулалтыг сонгосон билээ. Тухайн бүтээгдэхүүний үнэд бөөний худалдаачдын болон дэлгүүрийн ашиг шингэдэггүй учраас ашгийг зөвхөн манай Зөвлөхүүд хүртдэг.

чанарын стандартууд

ISO 9001-2015, ISO 22716-2006

Good Manufacturing Practices (GMP)

Бүх тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн зарчмууд ба технологийн процессууд нь өндөр түвшинд байгаа болохыг олон улсын чанарын стандартуудаар баталгаажуулдаг. Түүнээс гадна, бүх бүтээгдэхүүн нь ГОСТ болон СанПин стандартуудын дагуу сорил туршилтанд заавал ордог.

Шууд худалдааны холбоо ба Оросын Үнэртэн гоо сайхны ассоциацийн гишүүн

Фаберлик компани нь Шууд худалдааны ассоциаци болон Оросын Үнэртэн гоо сайхны ассоциацийн гишүүн юм.

Аюулгүй байдлын үнэлгээ

IN VITRO аргаар тодорхойлох ба амьтан дээр туршилт хийдэггүй

гэрчилгээг харах

Халяль гэрчилгээ

Тухайн бүтээгдэхүүний найрлагад мусульманчуудад хориглосон орц найрлагууд ороогүй ба исламын бүх дэг жаягт нийцсэн

гэрчилгээг харах
01

"Чанарын манлайлагч" шагнал хүртсэн

"Оны шилдэг үнэр" олон улсын уралдаанаас үнэртний Оскарыг 12 удаа хүртсэн

Platinum

Fantaisie

Incognito

Incognito

Intempore

Fortunata

Collection des Miniatures

Faberlic MAMA

CRUISER

Pour Toujours

Collection Privee

Collection Privee

Collection Privee

Beauty Cafe

Vent d'Aventures

02

"Миний гоо сайхны бүтээгдэхүүн" уралдааны шагналт

Оросын Үнэртэн-гоо сайхны ассоциациас зохион байгуулсан

Prolixir ийлдэс

Expert ангижруулагч

Garderica

Garderica

Garderica

Garderica

Garderica

03

PRO Fashion Awards шагналын эзэн

"Оны фэшн-коллабораци" ангилалд

Faberlic by Alena Akhmadullina

04

Бүх Оросын шилдэг 100 байгууллагын уралдааны шагналт

Экологи ба экологийн менежмент

05

1000 шилдэг аж ахуйн нэгжүүдийн уралдааны ялагч

"Үнэртэн-гоо сайхны шилдэг аж ахуйн нэгж" номинаци

06

"Инновацийн бүтээгдэхүүн" уралдааны ялагч

"Продэкспо" үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдсан

"Пропионика" концентрат

+Fe, +Cu, +Co пребиотикууд агуулсан алимны кисель

Шар сүүтэй зөөлөн какао

Коктейль «Өдөр»

Коктейль «Үдэш»

Өтгөрүүлсэн ундаа "Алое -гель"

07

"Care Creation Awards 2016" уралдааны ялагч

«Арьс арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүний шилдэг найрлага» номинацид

Renovage шөнийн тос

08

"Инноваци ба хөгжил" хүндэтгэл медаль хүртсэн

ОХУ-д инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан бодитой хувь нэмрийг уг медалийг олгожээ

09

"Хэрэглэгчдийн эрх ба үйлчилгээний чанар" жил тутмын шагналыг хүртсэн

Хүчилтөрөгчийн ийлдэс Platinum

Valentin Yudashkin
Үнэртэн

Valentin Yudashkin
Үнэртэн

Valentin Yudashkin
Үнэртэн

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн Bio Faberlic

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн Bio Faberlic

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн Bio Faberlic

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн Bio Faberlic

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн Bio Faberlic

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн Bio Faberlic

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн Bio Faberlic

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн Bio Faberlic

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн Bio Faberlic

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн Bio Faberlic

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн Bio Faberlic

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн Bio Faberlic

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн Bio Faberlic

10

"Болор бадамлянхуа" алтан медаль хүртсэн

InterExpoShow Олон улсын форумын хүрээнд

Ноос ноосон эдлэлд зориулсан угаалгын нунтаг

Цахилгаанжилтын эсрэг үйлчилгээтэй үнэргүй усан спрей

Цэвэрлэгээний бүтээгдэхүүн

Цэвэрлэгээний бүтээгдэхүүн

Ванны өрөөнд зориулсан бүтээгдэхүүн

Ариун цэврийн өрөөнд зориулсан бүтээгдэхүүн

Толбо арилгагч спрей

Аяга таваг угаагч өтгөрүүлсэн шингэн

Цагаан хэрэглэлийн ультра ангижруулагч

Цагаан хэрэглэлийн ультра ангижруулагч

Плитк, шарах шүүгээ цэвэрлэх зориулалттай шингэн

11

"Оны шилдэг компани" уралдааны ялагч

"Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч үйлдвэрийн газар" хүндэт цолыг хүртсэн

Фаберликийн эрдэм шинжилгээ-судалгааны төв

  • Иконка

    Инновацийн судалгааны өөрийн лаборатори

  • Иконка

    ОХУ болон бусад улсад авсан 34 патент  

  • Иконка

    Оросын их сургуулиуд болон дэлхийд алдартай эрдэм шинжилгээ-судалгааны төвүүдтэй хамтран ажилладаг

  • Иконка

    10 эрдэм шинжилгээний ажилтан

Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл

  • Иконка

    Байгаль орчинд ээлтэй орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож, Европын чанарын стандартад нийцсэн 35 мянган хав.дөр. м үйлдвэрлэлийн талбай

  • Иконка

    Жилд 400 сая ширхэг үйлдвэрлэх үйлдвэрлэлийн хүчин чадал. Фаберликийн үйлдвэр бол Орос улсын хамгийн том гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн нэг мөн.

  • Иконка

    2017 онд бид ахуйн хими, хүчилтөрөгчийн болон гоёлын гоо сайхны цехүүдээ бүрэн автоматуулж, үйлдвэрлэлийн 15 шугамыг шинээр нээсэн.

  • Иконка

    360 ажлын байр

Оёдлын үйлдвэрлэл

  • Иконка

    2017 оны 5-р сард нээгдсэн.

  • Иконка

    Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 2500 хав.дөр.м үйлдвэрлэлийн талбай

  • Иконка

    Жилд 1 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал

  • Иконка

    350 ажлын байр

Манай газарзүйн хүрээ

40

дэлхийн улс орнууд

бүтээгдэхүүнээ хүргэх боломжтой

борлуулалтын

Иконка8 500

цэг

дэлхий даяар захиалгыг хүргэж өгөх

25

дэлхийн улс орнууд

албан ёсны төлөөлөгчийн газрууд нээгдсэн

Фаберликийн төлөөлөгчийн газрууд

ОХУ
Казахстан
Украин
Беларусь
Молдов
Латви
Литва
Эстони
Польш
Румын
Чех
Азербайжан
Армен
Гүрж
Узбекистан
Туркменистан
Киргиз
Тажикистан
Турк
Марокко

Бизнесийн боломжууд

  • бүртгэл

    Фаберлик тэр даруйд үнийн хөнгөлөлт олгоно

    20 хувиас эхэлж

  • Подарок

    авах эрх

    бэлэг ба бонус

    хаалттай акци болон хямдралтай худалдаанд оролцох

  • Өөртөө болон ойр дотныхондоо зориулж худалдан авалт хийх

    эхэлж болно

    мөнгө олж

    Түнш болсноор
Стрелка
Парнёры

компанийн ажил хэргийн түнш болсноор

  • Иконка

    Та хязгааргүй өсөн дэвжих боломжийг олж авах болно

  • Иконка

    Үзэл бодол нэгтнүүдийн багт орж, бизнесээ эхлүүлээрэй

  • Иконка

    Үнэ төлбөргүйгээр зөвлөгөө заавар, дэмжлэг авах боломжтой

Түншлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

Фаберлик компани танд санаа тавьж туслах болно

Хүчтэй нь түшиг тулгуур болох ёстой гэдэгт бид итгэдэг. Ийм учраас нийгмийн олон хөтөлбөрийг дэмждэг билээ

  • Иконка

    Олон хүүхэдтэй залуу эхчүүдийг дэмжих хөтөлбөр

    Фаберликийн ажил хэргийн түншүүдийн хувьд олон хүүхэдтэй, залуу эхчүүд болон хүүхэд өргөж авсан эцэг эхчүүдийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна. Манай компанийг зүгээс жил бүр дунджаар 4 сая рублийг залуу эхчүүдэд олгодог.

  • Иконка

    Мөн буяны сангуудад тусламж үзүүлдэг

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд, эмзэг бүлгийн өрхүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах үйл ажиллагаа явуулдаг буяны сангуудыг бид байнга дэмжсээр ирлээ. Түүнчлэн бүс нутаг дахь хүүхдийн асрамжийн газруудад тусламж үзүүлж байна. /Асрамжийн газруудын жагсаалтыг харна уу/

    • "Итгэл найдвар ба сэргэлт"
    • "Анна"
    • "Многомама"
    • "Новокосино"
    • "Сайхан сэтгэлийн гараг"
    • "Амьдрал"
    • "Хүүхдийн тосгонууд" SOS
    • "Амьдрал бэлэглэ"
    • "Гайхамшигт амьдрал"

Баг

Алексей Нечаевтай хийсэн ярицлагыг үзнэ үү /орос хэлээр/

https://expert.ru/expert/2016/42/ne-suschestvuet-sekretnogo-ingredienta/ https://www.vedomosti.ru/business/characters/2017/03/20/681819-vmesto-yahti-zavod https://www.rbc.ru/magazine/2017/05/58f61ff39a79471b52f605c5

Иконка Нууц орц найрлага гэж байдаггүй, амжилтын түгээмэл жор гэж байдаггүй. Бүтээгдэхүүн, арга барил, шинэ санаа гээд бүгдийг нь туршиж үзэх хэрэгтэй. Гагцхүү хүмүүсийн сонирхлыг татсан тэр зүйлд л хөрөнгө оруулах нь зүйтэй.

Хүмүүстэй ажиллах нь надад үргэлж таалагддаг. Олны төлөө олуулаа хамтарч бизнес хийснээр чи өөрөө өөрчлөгдөх болно. Энэ бүхэн чамайг ч, дэлхий ертөнцийг ч өөрчлөх болно.

Алексей Нечаев

Үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч

Иконка «Faberlic хэзээ ч нэг байрандаа байж, хүрсэндээ сэтгэл ханадаггүй нь надад таалагддаг. Бид байнга шинийг эрэлхийлж, илүү өндөрт хүрэхийг эрмэлздэг! Урагш тэмүүлэх мөнхийн хөдөлгөөн нь компанийн дотор ер бусын бүтээлч уур амьсгалыг бий болгосноор биднийг асар ихээр урамшуулан өдөөж байдаг юм.

Алла Анникова

Гүйцэтгэх захирал

Иконка Би авьяаслаг хүмүүсийг тэр дор нь олж харсан. Тэдний бүтээлч хандлага, өөрсдийн үүрэг зорилгыг гүнээ ухамсарласан байдал, ажлынхаа үр дүнд хандах төгс хандлага зэргийг олж харсан. Тэдний баг чухамдаа шинэ санаа оноогоор буцалж байна.

Тэгэхээр чи нарийн ширийн зүйл бүрийн төлөө тэмцэж байгаа учраа аливаа зүйлийг муу хийхийн аргагүй. Бидний зорилго үргэлж л бүтэхгүй мэт санагдаж байдаг: Илүү том зорилго тавиад улам дээшээ өгс, өчигдөр чадаагүйгээ өнөөдөр хийж эхэл.

Андрей Бурматиков

Fashion -захирал

Иконка Фаберлик бол эрч хүчний хувьд гайхалтай компани юм. Хамгийн зөгнөлт гэмээр зорилтуудыг гүйцэлдүүлэхэд бэлэн бөгөөд хамгийн том мөрөөдлийг бодит хэрэг болгож чадах ажилдаа сэтгэл зүрхээ зориулсан, бүтээлч, идэвхтэй мэргэжлийн хүмүүсийн баг гэж хэлж болно. 20 гаруй жил хамтдаа байгаа энэ хамт олныхоо нэг хэсэг байна гэдэг бол үнэхээрийн аз жаргал юм.

Римма Корнеева

Ерөнхий гоо сайханч, Эрдэм шинжилгээний төвийн захирал

Иконка Миний хувьд Фаберлик бол юуны түрүүнд хүчирхэг бие хүмүүс, жинхэнэ манлайлагчид юм. Тэдэнтэй харилцаж, хамтран ажиллах нь надад ер бусын сэтгэл ханамжийг өгдөг. Санаа зорилго нэгтнүүдийнхээ хүрээлэлд байснаар хүн бүрийн өмнө нээгдэж буй бүхий л боломжийг бүрнээр нь олж харах боломжтой.

Ирэна Лукиянова

Хөгжлийн асуудал эрхэлсэн захирал

Иконка Аливаа бизнес гэдэг бол хүмүүсийн хоорондын харилцаа билээ. Хүмүүс нэг бол зорилтоо хамтдаа шийдэж, үр дүнгийн төлөө ажилладаг, эсвэл хоорондоо өрсөлддөг. Фаберликийн хамт олны дотор дэмжлэг туслалцаа их байдаг. Өчигдрийн шинэхэн хүмүүс хэрхэн өсөн дэвжиж, компанийг хэрхэн өөрчилж буйг би өдөр бүр харж байдаг.

Бүхий л шинэ зүйлд бид нээлттэй байдаг бөгөөд аливаа шинэ санааг талархан хүлээн авч, нэгдмэл ирээдүйн төлөө хамтран ажилладаг. Ийм учраас бид хамгийн амбицтай том төслүүдийг хэрэгжүүлж чадаж байгаа юм.

Санхүүгийн захирал

Иконка Амьдралд хамгийн чухал зүйл бол чиний эргэн тойронд байгаа, энэ хорвоо ертөнцийг чамтай хуваалцаж буй тэр хүмүүс билээ. Миний хувьд, Фаберликийн хамгийн үнэ цэнэтэй нөөц баялаг бол мэргэжлийн ур чадвартай, сэтгэл зүрхээ зориулсан, ухаалаг бөгөөд нээлттэй хамтран ажиллагсад маань юм.

Тэдэнтэйгээ хамт байхад ямар ч ажлын ард гарч чадна гэж боддог. Бид хамтдаа байхад давж гарч чадахааргүй тийм ажил гэж үгүй. Учир нь, дэлхий ертөнцийг сайн сайхан болгох гэсэн маш сайхан том зорилгын төлөө бид хамтдаа ажиллаж байгаа юм шүү дээ.

Валерий Капленко

Мэдээллийн технологи хариуцсан захирал

Иконка Энд мөрөөдөл биелдэг. Энэ бол зүгээр нэг үг биш ээ. Манай компанид ажилладаг хүн бүр өөрийгөө харуулах боломжийг олж авдаг. Эргэн тойронд тань үргэлж оргилж буй эрч хүч нь таныг урагш хөдөлгөж, өдрөөс өдөрт улам дэвжих урам зоригийг өгөх болно.

Дмитрий Ханковский

Үйл ажиллагаа эрхэлсэн захирал

Холбоосыг хуваалцах

Мы используем файлы Cookie,

Чтобы улучшить работу сайта и предоставить Вам больше возможностей для покупок. Продолжив пользоваться сайтом, Вы даёте свое согласие на применение файлов Cookie.