Барааны кодоор захиалах

fhn

Алхам 1. Бүтээгдэхүүнээ сагсанд нэмэх

"

Хэрэв таны бараа захиалгын жагсаалт бэлэн бол түргэн нэмэх захиалгын функцийг ашиглан цаг хугацаагаа хэмнэх боломжтой. Та захиалах бүтээгдэхүүнээ хайхын тулд заавал каталог эргүүлэлгүйгээр барааны кодыг ашиглан захиалгын бүрдүүлэлтийг хийх боломжтой.

" "

Сайтын баруун дээд буланд байрлах харгалзах зурагт тэмдэг дээр товшин сагс руу нэвтэрч орно.

"

Энд та хүргэлтийн шинэ хаягийг нэмж болхоос гадна өмнө нь оруулсан хаягийг сонгож болно. Үүнийг тулд та «Хүргэлтийн аргыг сонгох» товчийг дарна. Энэхүү систем нь хүргэлтийн хаягийг сонгох боломжийг танд олгоно.

Түргэн захиалга хийхийн тулд хайлтын талбарт барааны нэр эсвэл кодыг оруулж өгнө.

Бүх бараагаа сонгосны дараа, акци урамшуулалтай хэсэг рүү очно.

Алхам 2. Промо урамшууллыг сонгох

Акц урамшуулалтай барааг та шууд захиалгандаа оруулж болно. Зарим акц нь «Таны сагсан дахь акци» хэсэгт шууд орно. Тэдгээр нь одоо хэрэгжиж буй каталоги болон ямар акци урамшуулал та ашигласнаас хамаарна.

Акц урамшуулал бүхий блок дээр дархад супер хямдралтай үнэ бүхий барааны жагсаалт нээгдэнэ.

Хэрэгтэй акц урамшууллаа олоод «Бараа сонгох» товчлуурыг дарна. Бүтээгдэхүүнийхээ тоо ширхэгийг оруулаад «Хэрэглэх» товчийг дарна.

«Каталогийн мэдээ» хэсэгт каталог эхлэх үе болгонд Захиалах аргыг нь заасан акц урамшууллын жагсаалт хэвлэгдэнэ.

«Таны сагсан дахь акци» хэсэгт бизнест тань туслах материалуудыг (хямдралтай каталог, барааны тестер г.м) сагсандаа сонгох боломжтой.

Хэрэв үндсэн захиалгын нийлбэр дүн хямдрал орох дүнд хүрэлцэхгүй байх үед зарим акц урамшуулал нь харагдахгүй байж болно. Ийм тохиолдолд барааг нэмж захиалганд оруулах ба хэрэгтэй акц урамшуулал нь «Таны сагсан дахь акци» хэсэгт харгдах болно.

Алхам 3. Захиалга хийх

Блок дотор «Захиалгын нийт дүн» харагдана. Үүнд: Захиалгын дүн каталогийн үнээр, хямдрал орсон захиалгын үнэ, захиалгын оноогоор. Захиалгын бүрдүүлэлтийг үргэлжлүүлэхийн тулд «Үргэлжлүүлэх» товчийг дарна. Үүний дараа эцсийн үнэ болон захиалгын хуудас бүхий цонх гарч ирнэ. Энд барааны нийт жин болон барааны тоо ширхэгийг зааж өгсөн байна. Эндээс та хүргэлт хийх сонголтуудын аль нэгийг нь сонгож болно.

  • Бүх захиалгыг нэг дор авах (бүх бараа агуулахад байх үед).
  • Хоёр хэсэгт хуваагдана (эхлээд та агуулахад байгаа барааг хүлээн авна, харин дутуу үлдсэн нь - сүүлд гарч ирэх үед)
  • Хүлээн авсан үед (бид барааг хүлээн авсан огноогоор нь нэгтгэж захиалгыг хэд хэдэн хэсэгт хуваана. )

Эндээс та шаардлагатай бол «Буцах» товчийг дарж сагс руу буцаж болно.

Захиалгыг дуусгахын тулд «Захиалах» товчийг дарна уу. Захиалга хийгдснийг баталгаажуулсан цонх нээгдэнэ.

Анхаарна уу: «Захиалах» товчийг дарсны дараа, захиалгыг батлах боломжгүй тул та зөвхөн устгах боломжтой .

Захиалгын төлбөрийг төлөхийн тулд «Төлбөр рүү очих» товчийг дарна уу.

Холбоосыг хуваалцах

Мы используем файлы Cookie,

Чтобы улучшить работу сайта и предоставить Вам больше возможностей для покупок. Продолжив пользоваться сайтом, Вы даёте свое согласие на применение файлов Cookie.