Зөвлөхийг хэрхэн бүртгэдэг вэ?

регистрация

Faberlic.com цахим хуудсанд бүртгүүлэх нь тун хялбархан, шуурхай бөгөөд ашигтай

  • Ямарч үнэ төлбөргүй!
  • 2 минутаас ихгүй хугацаа шаардагдана
  • 20 хувиас эхлэх худалдан авалтын хөнгөлөлт
  • Захиалгын үйл ажиллагааг бие даан удирдах боломжтой

Түүнээс гадна, бүртгэл хийлгэснээр мөнгө олох боломжууд нээгддэг: Та Фаберликийн зөвлөх болсноор өөрийн бизнесийг эхлүүлэх боломжтой.

Цахим хуудсанд бүртгүүлэх бүхий л арга замуудын талаарх тодорхой заавруудыг бид та бүхэнд зориулан бэлтгэлээ. Фаберликт нэгдэцгээе

Дэлгэгддэг цонхыг ашиглан бие даан бүртгүүлэх

Шуурхай бүртгэлийн маягт нь сайтын үндсэн хуудас, онлайн дэлгүүр эсвэл сагсан дээрх дэлгэгддэг цонхонд гарч ирнэ (хэрэв та бүртгүүлээгүй бол сайтын баруун дээд буланд байрлах харгалзах тэмдэг дээр дараад орж болно). Эхний алхам дээр хэдхэн талбарыг бөглөнө үү.

  • Нэр,
  • E-mail,
  • Утасны дугаар - SMS-ийн код ашиглан дугаарыг баталгаажуулах шаардлагатай.
  • Таныг Фаберликт урьсан Зөвлөхийн нэр, овог (хэрэв таныг танил зөвлөх урисан бол).

"Мэдээлэл ба акцийн талаар мэдэхийг хүсч байна" гэсэн өгүүлбэрийн эсрэг талд "зөв" гэсэн тэмдэглэгээ тавиад, "Баталгаажуулах" эгсэн товчлуурыг дараарай. Ингэснээр та "Фаберлик"-т бүртгэгдэх бөгөөд давуу эрхтэй худалдан авагчдад зориулсан тусгай үнүүдтэй танилцах боломжтой.

"Баталгаажуулах" гэсэн товчлуурыг дарна уу: "Нэмэлт тохиргоо" гэсэн цонх нээгдэх бөгөөд та энд одоо байгаа газраа болон захиалсан барааг олгоход хамгийн тохиромжтой цэгээ зааж өгнө. Хэрвээ хүсвэл уг мэдээллийг дараа нь өгч болно.

Хэрвээ та захиалгаа хүлээн авах цэгээ зааж өгөөгүй байсан бол одоо сагс руу нэвтэрснээр үүнийг хийх боломжтой.

Заавар зөвлөмж авахгүйгээр бүртгүүлэх

Хэрэв Faberlicт таньдаг зөвлөх байхгүй бол Танд энэ бүртгэлийн арга тохиромжтой. Бүртгүүлсний дараа та сайт дээрээс хөнгөлөлттэй худалдан авалт хийх, ашигтай урамшуулалт оролцох, хэрэв хүсвэл Зөвлөх болох боломжтой.

Алхам 1. Сайтын баруун дээд булан дахь «Бүртгэл» гэсэн товчлуур дээр дарна уу.

Алхам 2. Нээгдсэн хуудсан дахь бүртгэлийн маягтын бүх хуудсыг бөглөөрэй. /одоор * тэмдэглэгдсэн талбаруудыг бүгдийг нь заавал бөглөх ёстой./ Акци болон шинэ бүтээгдэхүүний мэдээллүүдийг шуудангаар захиалгаар хүсч байвал "Би компаниас санал хүлээн авахыг хүсч байна" гэсэн талбарт "зөв" гэсэн тэмдэглэгээг тавина уу.

Алхам 3. «Баталгаажуулах» гэсэн товчлуур дээр дарна уу.

Алхам 4. Алхам 3. Таны оруулсан гар утасны дугаарт баталжуулах код бүхий мессеж ирнэ. Уг кодыг нээгдсэн хуудсан дээр оруулна уу. Хэрвээ та Фаберликаас тусгай саналууд хүлээн авахыг хүсвэл "Би компаниас санал хүлээн авахыг хүсч байна" гэсэн талбар дээр "зөв" гэсэн тэмдэглэгээ хийгээрэй. Хэрвээ тухайн үед та мессежээр ирсэн кодыг оруулах боломжгүй бол энэ алхмыг хийж чадалгүй алдана гэсэн үг. Энэ тохиолдолд захиалга хийх явцад утасны дугаараа баталгаажуулахыг танд санал болгоно. Утасны дугаарыг баталгаажуулахгүйгээр захиалга хийх боломжгүй.

Алхам 5. Баталгаажуулах кодыг оруулсны дараа "Фаберликт тавтай морилно уу!" гэсэн хуудас нээгдэнэ. "Хувийн кабинетад орох" товчлуурыг дарна уу. Та хувийн кабинет буюу бүртгэлийн маягтанд шилжсэн сайтны хуудсанд нэвтрэх болно.

Алхам 6. Цахим шуудангийн тухайн заасан хаягаар та бүртгэлийн дугаар ба системд нэвтрэх нууц үг, түүнчлэн Халамжлагчтайгаа холбоо барих мэдээлэл бүхий захидлыг хүлээн авах болно. Халамжлагч нь шаардлагатай үед Фаберликтай хамтран бизнес хийх болон захиалга хийхэд танд тусална.

Зөвлөхийн зааврын дагуу бие даан бүртгүүлэх

Хэрвээ танд танил Зөвлөх байгаа бол та түүний бүтцэд нэгдэх боломжтой. Үүний тулд хоёр арга бий:

1. Бүртгүүлэх холбоос өгөхийг Зөвлөхөд хандан хүснэ. Уг холбоос нь хувийн кабинет дотор, "Миний бүтэц" гэсэн хэсэгт бий. Браузер дахь энэхүү холбоосыг нээснээр та бүртгэлийн маягтанд нэвтрэх болно.

2. Бүртгэлийн хуудсан дахь маягтыг бөглөх ба таныг санал болгосон Халамжлан хүмүүжүүлэгчийн утасны дугаар болон хувийн дугаарыг бичнэ.

Алхам 1. Нээгдсэн хуудсан дээр бүртгэлийн маягтын бүх талбарыг бөглөнө уу (одоор тэмдэглэсэн талбаруудыг заавал бөглөх ёстой). Хэрэв та шинэ урамшуулал, шинэ бүтээгдэхүүний талаар мэдээлэл авч бүртгүүлэхийг хүсвэл ""Би компаниас санал хүлээн авахыг хүсч байна"" гэсэн талбарыг чагталж зурна уу.

Алхам 2. «Баталгаажуулах» товчлуурыг дарна.

Алхам 3. Таны оруулсан гар утасны дугаарт баталжуулах код бүхий мессеж ирнэ. Уг кодыг нээгдсэн хуудсан дээр оруулна уу. Хэрвээ та Фаберликаас тусгай саналууд хүлээн авахыг хүсвэл "Би компаниас санал хүлээн авахыг хүсч байна" гэсэн талбар дээр "зөв" гэсэн тэмдэглэгээ хийгээрэй. Хэрвээ тухайн үед та мессежээр ирсэн кодыг оруулах боломжгүй бол энэ алхмыг хийж чадалгүй алдана гэсэн үг. Энэ тохиолдолд захиалга хийх явцад утасны дугаараа баталгаажуулахыг танд санал болгоно. Утасны дугаарыг баталгаажуулахгүйгээр захиалга хийх боломжгүй.

Алхам 4.<Баталгаажуулах кодыг оруулсны дараа ""Faberlic-т тавтай морилно уу!"" гэсэн хуудас нээгдэнэ. ""Хувийн кабинет руу нэвтрэх"" гэсэн товчийг дарна уу .

Алхам 5. Анхдагч тохиргоог хийж дуусгасны дараа таны хувийн кабинет эсвэл сайтын өөр хуудас нээгдэх болно.

Алхам 6. Та өөрийн оруулсан имэйл хаягаар системд Нэвтрэх нэр (бүртгэлийн дугаар), нууц үг мөн таны халамжлан хүмүүжүүлэгчийн тухай мэдээллийг хүлээн авах болно. Халамжлан хүмүүжүүлэгч нь шаардлагатай үед Фаберликтай хамтран бизнес хийх, захиалга өгөх зэрэгт танд тусална.

Таныг Зөвлөх бүртгэж байна

Ямар ч Зөвлөх нь өөрийн бүтцэд хүмүүс бүртгэж болно. Үүнийг хийхийн тулд хувийн кабинет дахь "Миний бүтэц" хэсэг руу ороод "Бүртгэх" товчийг дарна уу. Дараа нь шинэ Худалдан авагчийн тухай мэдээллийг оруулах шаардлагатай.

  • Овог
  • Нэр
  • Төрсөн огноо
  • Хүйс
  • Гар утас
  • E-mail
  • Шуудангийн хүргэлтийн хаяг
  • Түлхүүр үг

Энэ мэдээллийг оруулсны дараа баталгаажуулах код бүхий мессежийг оруулсан утасны дугаар руу илгээнэ. Анх удаа системд нэвтрэхэд тухайн код шаардлагатай: утасны дугаарыг баталгаажуулахгүйгээр захиалга хийх боломжгүй. Мөн системд нэвтрэх нэр (бүртгэлийн дугаар), нууц үгийг таны оруулсан имэйл хаяг руу илгээнэ.

Мы используем файлы Cookie,

Чтобы улучшить работу сайта и предоставить Вам больше возможностей для покупок. Продолжив пользоваться сайтом, Вы даёте свое согласие на применение файлов Cookie.