Онлайн дэлгүүрээр захиалга хийх

online-shop

Алхам 1. Сагсанд барааг нэмж хийх

Хулганы курсорыг барааны ангилал дээр авчирснаар сонгосон хэсэгт харгалзах меню нээгдэнэ.

Дэд хэсгүүдийг /жишээ нь /Гоо сайхан/Арчилгаа/Нүүр арчилгаа/ Өдрийн тоснууд г.м/ дараалан нээснээр та барааны жагсаалт бүхий хуудсанд нэвтэрнэ.

Zakaz_2

Хүний нас, арьсны хэлбэр болон бүтээгдэхүүний үзүүлэлтүүдийн талаар та шүүлтүүр хийж болно. Лангуун дээр барааны үнийн талаарх урьдчилсан мэдээллүүд гарч ирнэ.

  • каталогийн хуучин үнэ - дарж зурсан хар өнгөөр тэмдэглэгдсэн үнэ
  • каталогийн шинэ үнэ- дарж зурагдсан үнийн дор улаанаар тэмдэглэгдсэн үнэ
  • уг барааг худалдан авсныхаа төлөө авах оноонууд

Хулганы курсорыг бэлэгний тэмдэг дээр авчраад тухайн бүтээгдэхүүн ямар акцид хамаарч буйг мэдэж болно.

Янз бүрийн өнгөнүүд бүхий бараан /тухайлбал, уруулын будаг/ дээр хулганы курсорыг чиглүүлэн байрлуулахад тухайн барааны бүх өнгө гарч ирнэ.

Барааны картан дээрээс та бүхий л мэдээллийг авах болно: Барааны онцлог шинж чанар, хадгалах хугацаа, орц найрлага, барааны хэмжээний хүснэгт /гутал хувцас/, ижил төстэй бараанууд, худалдан авагчдын санал хүсэлт, сэтгэгдэл. Түүнээс гадна, энд та тухайн барааны талаарх сэтгэгдлээ нийгмийн сүлжээгээр хуваалцаж, түүнийг сагсанд нэмж оруулж болно.

Сайтын баруун дээд булан дахь "Бичил сагс" гэсэн дүрсэн дээр дарахад сагсанд байрлуулсан бараанууд цонхон дээр гарч ирнэ.

Захиалгадаа нэмж оруулахыг хүсч буй бүх бараагаа сонгосныхоо дараа сагс руу шилжинэ үү. Хэрвээ өмнө нь сонгоогүй байсан бол хүргэлтийн цэгийг сагсан дотроо зааж өгч болно. Түүнчлэн, урамшууллын бараануудыг сонгох боломжтой.

Анхаарлаа хандуулна уу: Сагсанд бүтээгдэхүүн нэмэх эсвэл түүнээс барааг хасах үед акциуд өөрчлөгдөж магадгүй.

Алхам 2. Промо урамшууллыг сонгоно уу

Акцийн бараануудыг заримыг нь та захиалгадаа шууд нэмж оруулж болно. "Таны сагсанд зориулсан акциуд" хэсэгт зарим акциудыг шууд сагсан дотроо сонгох боломжтой. Тэдгээрийн бүтэц нь одоо ашиглаж буй каталог ба та биелүүлсэн акциудын нөхцлөөс хамаарна.

Урамшуулалтай блокуудыг дармагц супер үнэтэй бараануудын жагсаалт нээгдэнэ.

Өөрт хэрэгтэй урамшууллыг олоод "Барааг сонгох" гэсэн товчлуурыг дарна уу. Барааны шаардлагатай тоо хэмжээг нэмээд "Хэрэглэх" гэсэн товчийг дарна.

Каталогийн үе бүрийн эхэн дэх захиалга хийх заавар бүхий бүх акциудын жагсаалтыг "Каталогийн мэдээ" гэсэн хэсэгт нийтэлнэ.

"Таны сагсанд зориулсан акциуд" гэдэг бүлэгт та бизнес хийхэд туслах материалуудыг /үнийн хөнгөлөлтийн каталог, тестерг.м/ сонгох боломжтой.

Хэрвээ үндсэн захиалгын үнийн дүн нь хөнгөлөлт эдлэхэд хангалтгүй байвал зарим урамшуулал тусгагдахгүй байж болно. Энэ тохиолдолд захиалга дахь бараагаа нэмэгдүүлснээр танд хэрэгтэй урамшуулал нь "Таны сагсанд зориулсан урамшуулал" гэсэн бүлэгт гарч ирнэ.

Алхам 3. Захиалга хийх заавар

"Захиалгын дүн" гэсэн хэсэгт дорх мэдээллүүдийг байрлуулжээ. Үүнд: каталогийн үнээр хийх захиалгын үнийн дүн, үнийн хөнгөлөт бүхий захиалгын үнийн дүн, захиалга хийсний төлөө авах онооны тоог дурдсан байна. Захиалга хийхээ үргэлжлүүлэхийн тулд "Үргэлжлүүлэх" гэсэн товчийг дарна уу. Үүний дараа захиалгын чек ба эцсийн үнийн дүн бүхий цонх нээгдэнэ. Энд илгээх барааны ерөнхий хэмжээ ба таны захиалга дахь барааны тоог заана. Энэхүү алхам 3 дээр хүргэлтийн дорх хувилбаруудын нэгийг сонгож болно.

  • Бүх захиалгаа нэг дор авах /бүх бараа агуулахад ирэх үед/
  • Хоёр хэсэгт хувааж авах /эхлээд та агуулахад байгаа барааг авах ба үлдсэнийг нь агуулахад ирэх үед авах/
  • Ирсэн огноогоор нь бид барааг нэгтгэдэг ба захиалгыг хэд хэдэн хэсэгт хуваадаг.

Шаардлагатай бол та "Буцах" гэсэн товчийг дарснаар сагс руу буцах боломжтой.

Захиалга хийж дуусгахын тулд "Захиалах" гэсэн товчийг дарна. Захиалга хийгдсэн гэх баталгаажуулалт бүхий цонх нээгдэнэ.

Анхаарлаа хандуулна уу: "Захиалах" гэсэн товчийг дарсны дараа захиалгаа баталгаажуулсныг хүчингүй болгох боломжгүй бөгөөд түүнийг зөвхөн арилгах боломжтой. .

Захиалгын үнийг төлөхийн тулд "Төлбөр рүү шилжих" гэсэн товчийг дарна уу.

Холбоосыг хуваалцах

Мы используем файлы Cookie,

Чтобы улучшить работу сайта и предоставить Вам больше возможностей для покупок. Продолжив пользоваться сайтом, Вы даёте свое согласие на применение файлов Cookie.