Өөрийн эзэмшлийн үйлдвэр

production

Москва хот дахь Фаберлик компанийн эзэмшлийн үйлдвэр нь 45 мянга гаруй хав.дөр. м талбайг эзэлдэг бөгөөд хамгийн сүүлийн үеийн техник технологиор тоноглогдсон юм.

Европын чанарын стандартыг мөрддөг Фаберлик компанийн үйлдвэр нь хамгийн орчин үеийн, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж ба гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, савлах автомат шугамуудаар бүрэн тоноглогдсон

Үйлдвэрлэлийн үйл явцыг автоматжуулж, вакууман гомогенизаторууд гэдэг өндөр технологийг ашигласнаар өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болж байна. Уг технологийн тусламжтайгаар 0,1-0,5 мкм хэмжээтэй хэсгүүдээс тогтох өчүүхэн жижиг тосны эмульсийг бий болгодог.

Үйлдвэрлэлийн хүчин чадал болон талбайн хэмжээгээрээ тус үйлдвэр нь Орос улс дахь гоо сайхны бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэрүүдийн нэгд тооцогддог.

Тус үйлдвэрээс гарч буй бүх бүтээгдэхүүн ГОСТ болон СанПиН стандартуудын дагуу сорилт туршилтанд заавал хамруулдаг. Фаберлик компани нь байгаль орчинд аюулгүй, цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрийн газруудын улсын бүртгэлд бүртгэгдсэн болно.

2010 онд тус компани нь гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ISO 22716 Cosmetics-Good Manufacturing Practices /GMP/ стандартын тохирлын гэрчилгээг авсан юм. Энэхүү олон улсын стандартыг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад зориулан 2007 оны 11 дүгээр сард боловсруулжээ. GMP стандартыг мөрдсөнөөр үйлдвэрлэлийн үйл явцыг стандартчилах, бүтээгдэхүүний чанарыг өндөр түвшинд хүргэх боломжтой болох ба уг стандарт нь олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад зайлшгүй тавигдах нөхцөл шаардлага юм.

Фаберлик компани нь Европын тэргүүлэгч компаниуд, ялангуяа гоёлын гоо сайхны инновацийн бүтээгдэхүүнүүд нийлүүлдэг Италийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна. Тома Фонтэн, Бертран Дюшофур, Дельфин Лебо, Антуан Ли нарын зэрэг нэртэй үнэртэн зохион бүтээгчдийн удирдлагын дор Франц улсад үнэртний зохиомжоо хийдэг.

pr-2pr-4 pr-3

pr-1

Мы используем файлы Cookie,

Чтобы улучшить работу сайта и предоставить Вам больше возможностей для покупок. Продолжив пользоваться сайтом, Вы даёте свое согласие на применение файлов Cookie.