ONLINE
Поделиться

FABERLIC TAVARUA эмэгтэй үнэртэй усны тестер

Код: 
34195
Таны үнэ
40 руб.
Бараа байгаа
Галерей
Барааны тухай
Найрлага
Хэрэглэх заавар
Батламжууд
FABERLIC TAVARUA эмэгтэй үнэртэй усны тестер

Tavarua үнэрийг Францын нэртэй үнэр бүтээгч Эмили Копперман зөвхөн Faberlic-т зориулан гаргаж авсан.

Дэлхий дээр диваажин орших тэр мөчид!

Энэ хорвоо дээр зөвхөн та л ганцаараа байгаа мэт санагдана. Номхон далайн хаа нэгтээ алс холд хаягдсан, бараг хүн суурьшаагүй Таваруа арал, хязгааргүй үргэлжлэх элс, гүн цэнхэр ус, мөнхийн зун. Хайр дурлал, эрх чөлөөний арал, дэлхий дээрх миний өөрийн гэсэн диваажин. Зөвхөн та хоёрт л зориулагдсан. Өөр юуг хүсэх билээ?

Үнэрийн чиглэл: анхилуун, цитрус жимсний үнэр.

Кумкватын шүүслэг жүржийн үнэр нь хамгийн аз жаргалтай өдрүүд рүү бодол санааг тээн авчирна. Шар дэр цэцгийн хүч тамир оруулагч үнэртэй сүлэлдсэн тархуны ногоон үнэр нь дурласан хосуудад зориулан бий болгосон диваажингийн аралд авчирна.

Tavarua үнэртэй усны үнэрлэх эрхтний цац суварга:

Дээд үнэрүүд: кумкват жимс, бергамот жимс, цитрон буюу Бурхны гар жимс.

Зүрхэн үнэрүүд: шар дэр цэцэг, тархун өвс, ниллэг цэцэг, египетийн тарлан цэцэг.

Төгсгөл үнэрүүд: модны нийлэмж, царс мод, цагаан заар.

Үндсэн үнэрүүд: кумкват, шар дэр цэцэг, тархун өвс

Савалгаа:100 мл-ийн шүршигчтэй шилэн сав.

Хадгалах хугацаа:савалгаан дээрх үйлдвэрлэсэн огнооноос хойш 5 жил.

Тохирлын гэрчилгээ

Эзэлхүүн: 1.5 мл.

Үйлдвэрлэсэн улс: Оросын Холбооны Улс

Найрлага

Alcohol denat., Aqua, Parfum, Hexyl Cinnamal, Limonene, Linalool, Butylphenyl Methylpropional, Citronellol, Coumarin, Citral, Geraniol.

Хэрэглэх заавар

Үнэртнийг хэрхэн зөв түрхэх вэ?

Цус булгилж буйтэр газарт үнэртэн илүү хүчтэй «сонсогддог»:

  • бугуйнд (судасны цохилтыг хэмждэг газарт)
  • тохойны үе (дотор тал);
  • чихний ард;
  • цээжний хонхорт.

Үсэнд сайн шингэдэг, ийм учраас хүзүү болон дагзандаа «түрхэж» болно.

Таны араас гоё сайхан үнэр «дагаасай» гэж хүсэж байгаа бол үнэртнийг өвдөгний дор, даашинзны дотор талд нь, хормойн хэсэгт нь цацаж түрхээрэй.

Төгсгөлд нь үнэртнийг дээш нь цацаж, энэ үүл рүү нэвтрэхийгзөвлөж байна.

Үнэрийг хэрхэн сонгох вэ?

Дүрэм 1. Нэг дор олон үнэрийг турших хэрэггүй. 3-4 үнэртэй эхлээд танилц, ингэсэн тохиолдолд Та тэдгээрийг хольж андуурахгүй бөгөөд үнэрийг ой тоондоо тогтоож чадна.

Дүрэм 2. Шилэн савнаас нь таглаа руу үнэртнийг битгий шүршээрэй. Шууд шилэн сав ба тестерийн савнаас үнэртэхгүй байх нь зүйтэй. Үнэрийг үнэр шингээгч цаас эсвэл цэвэрхэн алчууран дээр шингээж түрхээрэй. Ийм маягаар таалагдсан үнэрээ сонгоод түүнийгээ заавал арьсан дээрээ түрхэж үзэж, тухайн үнэр таны арьсан дээр хэрхэн «амьдарч» байгааг мэдэж аваарай. Танд болон таны найз бүсгүйд нэг ижил үнэр нь тэс өөрөөр мэдрэгдэж магадгүй шүү.

Дүрэм 3. Анх төрсөн сэтгэгдэлдээ захирагдан үнэртнийг худалдан авч болохгүй. Түүнийг хэсэг хугацаанд туршиж үз, зүрхэн үнэрийг хүлээ(15-30 мин.дараа). Хамгийн их замхардаг дээд үнэр нь арилсны дараа уг зүрхэн үнэр таныг өдрийн туршид дагалдах болно. Үүний дараа л сонголтоо хийгээрэй.

Дүрэм 4. Цаг агаар, нөхцөл байдлын хүчин зүйлүүдийг харгалзаж үзээрэй. Хуурай хүйтэн агаартай харьцуулахад чийглэг зөөлөн агаарт үнэр илүү эрчтэй тархдаг гэдгийг санаарай. Илүү хөнгөн үнэрүүд түгээмэл байдаг, харин хурц ханасан үнэрүүд нь ажлын байранд болон наранд шарлагын газарт зохимжгүй. Гэхдээ романтик болзооны үед ийм үнэрүүд анхаарал татна.

Дүрэм 5. Үнэр сонголтыг таашаалтай ажил болгоорой. Үнэр сонгох гэх мэт хялбар бус ажилд сэтгэл санаа өөдрөг байх нь – хамгийн сайн зөвлөгч.

Санал сэтгэгдэл байхгүй байна