Поделиться

FABERLIC TAVARUA эрэгтэй үнэртэй усны тестер

Код: 
34194
Таны үнэ
40 руб.
Бараа ирэхийг хүлээж байна
Галерей
Барааны тухай
Найрлага
Хэрэглэх заавар
Батламжууд
Сэггэгдэл
FABERLIC TAVARUA эрэгтэй үнэртэй усны тестер

Tavarua үнэр Францын үнэртэн бүтээгч Дора Багриш-Арно-гийн зөвхөн Faberlic-т зориулан гаргаж авсан үнэртэн.

Дэлхий дээр диваажин орших тэр мөчид!

Энэ хорвоо дээр зөвхөн та л ганцаараа байгаа мэт санагдана. Номхон далайн хаа нэгтээ алс холд хаягдсан, бараг хүн суурьшаагүй Таваруа арал, хязгааргүй үргэлжлэх элс, гүн цэнхэр ус, мөнхийн зун. Хайр дурлал, эрх чөлөөний арал, дэлхий дээрх миний өөрийн гэсэн диваажин. Зөвхөн та хоёрт л зориулагдсан. Өөр юуг хүсэх билээ?

Үнэрийн чиглэл: цэцэг-жимсний, заарын үнэр.

Хайрын тэнгист умбаарай! Анар жимсний хурц үнэр нь урьхан наран дор цэцэглэж буй мэлрэг цэцгийн зөөлөн үнэртэй сүлэлдэнэ. Цагаан цай ба заарын хөнгөн үнэр нь хамгийн чин сэтгэлийн мэдрэмжийг өдөөж, та хоёр хоёулхнаа тэнгисийн эргийн хязгааргүй элсэн дундуур яаралгүйхэн явж байгаа мэт санагдана.

Tavarua үнэртэй усны үнэрлэх эрхтний цац суварга:

Дээд үнэрүүд: ягаан фрези, тоор, анар, улаалзгана.

Зүрхэн үнэрүүд: цагаан цай, мэлрэг цэцэг, цээнэ.

Төгсгөл үнэрүүд: атлас уулын царс мод, заар, мадагаскарын ваниль.

Зүрхэн үнэрүүд: анар жимс, цагаан цай, мэлрэг цэцэг.

Савалгаа: 50 мл-ийн шүршигчтэй шилэн савтай.

Хадгалах хугацаа:савалгаан дээрх үйлдвэрлэсэн огнооноос хойш 5 жил.

Тохирлын гэрчилгээ

Эзэлхүүн: 1.5 мл.

Үйлдвэрлэсэн улс: Оросын Холбооны Улс

Найрлага

Alcohol denat., Aqua, Parfum, Butylphenyl Methylpropional, Limonene, Linalool, Citronellol, Geraniol, Benzyl Alcohol, Isoeugenol, Citral.

Хэрэглэх заавар

Үнэртнийг хэрхэн зөв түрхэх вэ?

Цус булгилж буйтэр газарт үнэртэн илүү хүчтэй «сонсогддог»:

  • бугуйнд (судасны цохилтыг хэмждэг газарт)
  • тохойны үе (дотор тал);
  • чихний ард;
  • цээжний хонхорт.

Үсэнд сайн шингэдэг, ийм учраас хүзүү болон дагзандаа «түрхэж» болно.

Таны араас гоё сайхан үнэр «дагаасай» гэж хүсэж байгаа бол үнэртнийг өвдөгний дор, даашинзны дотор талд нь, хормойн хэсэгт нь цацаж түрхээрэй.

Төгсгөлд нь үнэртнийг дээш нь цацаж, энэ үүл рүү нэвтрэхийгзөвлөж байна.

Үнэрийг хэрхэн сонгох вэ?

Дүрэм 1. Нэг дор олон үнэрийг турших хэрэггүй. 3-4 үнэртэй эхлээд танилц, ингэсэн тохиолдолд Та тэдгээрийг хольж андуурахгүй бөгөөд үнэрийг ой тоондоо тогтоож чадна.

Дүрэм 2. Шилэн савнаас нь таглаа руу үнэртнийг битгий шүршээрэй. Шууд шилэн сав ба тестерийн савнаас үнэртэхгүй байх нь зүйтэй. Үнэрийг үнэр шингээгч цаас эсвэл цэвэрхэн алчууран дээр шингээж түрхээрэй. Ийм маягаар таалагдсан үнэрээ сонгоод түүнийгээ заавал арьсан дээрээ түрхэж үзэж, тухайн үнэр таны арьсан дээр хэрхэн «амьдарч» байгааг мэдэж аваарай. Танд болон таны найз бүсгүйд нэг ижил үнэр нь тэс өөрөөр мэдрэгдэж магадгүй шүү.

Дүрэм 3. Анх төрсөн сэтгэгдэлдээ захирагдан үнэртнийг худалдан авч болохгүй. Түүнийг хэсэг хугацаанд туршиж үз, зүрхэн үнэрийг хүлээ(15-30 мин.дараа). Хамгийн их замхардаг дээд үнэр нь арилсны дараа уг зүрхэн үнэр таныг өдрийн туршид дагалдах болно. Үүний дараа л сонголтоо хийгээрэй.

Дүрэм 4. Цаг агаар, нөхцөл байдлын хүчин зүйлүүдийг харгалзаж үзээрэй. Хуурай хүйтэн агаартай харьцуулахад чийглэг зөөлөн агаарт үнэр илүү эрчтэй тархдаг гэдгийг санаарай. Илүү хөнгөн үнэрүүд түгээмэл байдаг, харин хурц ханасан үнэрүүд нь ажлын байранд болон наранд шарлагын газарт зохимжгүй. Гэхдээ романтик болзооны үед ийм үнэрүүд анхаарал татна.

Дүрэм 5. Үнэр сонголтыг таашаалтай ажил болгоорой. Үнэр сонгох гэх мэт хялбар бус ажилд сэтгэл санаа өөдрөг байх нь – хамгийн сайн зөвлөгч.

Сэтгэгдлүүд 1

 :
Санал хүсэлт үлдээхийн тулд нэвтрэн орох эсвэл бүртгүүлэх шаардлагатай
МК
Мария К.
700999046 | 29.05.2021
Үнэлгээ
Аромат приятный, но не слишком яркий. Сначала слышу легкие ноты жасмина, потом что-то водно-цветочное, потом на теле остается запах белого чая. Мне напомнил аромат Жоли Жоли, хотя они звучат по-разному. Летний, легкий, ненавязчивый, невыразительный (но тут я думаю, что это плюс, так как для жары нужно именно такие парфюмы)