Вискоз даавуугаар хийсэн, судалтай даашинзан цамц, сүүн өнгөтэй

Буцаах боломжтой Өмсөж үзэх боломжтой
Цуврал: BURMATIKOV
Загвар: 061W4108
Таны үнэ:
2 999 руб.
Хуучин үнэ
4 000 руб.
Захиалгыг хүлээж байна

Тайлбар

Найрлага

Арчилгаа

Үзүүлтүүд

Хэрэглэх заавар

Улиг болоогүй шинэ дүр төрхийг бий болгох чиглэлд хөдөлцгөөе! Өдөр тутмын хувцсаа тод, сонирхолтой үүний зэрэгцээ өвөрмөц болгохын тулд судал нэмж оруулахад л хангалттай. Босоо судал нь хэзээ ч моодноос гарахгүй бөгөөд ямар ч хэв маяг, ямар ч нөхцөлтэй төгс зохицно. Судал нь биеийн галбирыг урт харагдуулж, гуалиг болгодог нь тун ч таатай.

Зохимжтой сүүн өнгө, универсал шулуун загвар, тааламжтай хөнгөн зөөлөн даавуу - ийм цамц өмссөн хэн бүхэн ая тухыг мэдрэх ба загварлаг харагдана. Түүнээс гадна цамцыг романтик дэврүүн дүр төрхийг бий болгох үүднээс даашинз болгон өмсөж болохоос гадна шууд зориулалтаар нь өмд/жинсэн өмдтэй хослуулан өмсөнө. Бусдаас өөр бөгөөд тод томруун байх нь - тун амархан!

  • Вискоз даавуугаар хийсэн судалтай даашинзан цамц.
  • Шулуун загвар, босоо захтай, товчтой, манжетиктай урт ханцуйтай, товчтой, хажуу талдаа оноотой.

Нурууны голоор авсан уртын хэмжээ:
42, 44, 46 – 106±2 см.
48, 50, 52 – 109±2 см.
54, 56 – 112±2 см.

100% вискоз даавуу.

  • Угаалгын машинд хүйтэн усаар (30 °С хүртэлх) онцгой зөөлнөөр угаах болон богино хугацаанд мушгих горимын дагуу.
  • Цайруулахыг хориглоно.
  • 110°С-аас дээшгүй хэмд индүүдэх.
  • Химийн аргаар цэвэрлэхийг хориглоно.
  • Угаалгын машинд сэгсэрч хатаахыг хориглоно.
  • Анх өмсөхөөс өмнө угаах шаардлагатай. Дотор талаас нь угааж индүүднэ. Нэг ижил өнгийн хувцаснуудтай хамт угаана.
  • Чийгтэй үед нь хэлбэрт оруулаарай.
  • Мушгих горимд удаан байлгах шаардлагагүй.
  • Толбо арилгагчийг хэрэглэх шаардлагагүй.
  • Үрж угааж болохгүй.

Анхаарна уу: даавуу нь угаах үед агшдаг. Хатаахаас өмнө хэлбэрт оруулан татахыг зөвлөж байна.

Жин: 425 грамм

Үйлдвэрлэсэн улс: Хятад

Серия:  BURMATIKOV

ОХУ, Москва хот. Никопольская 4 гудамж, «Фаберлик» ХК -ийн захиалгаар үйлдвэрлэв

Даашинзан цамц - энэ бол ямар ч тохиолдолд тод хувцаслалтыг бий болгоход туслах түгээмэл хувцас юм. Дэврүүн дүр төрхийг хүсэж байна уу? Тэгвэл даашинзан цамцыг нюд өнгийн завин хэлбэрт шаахай эсвэл углааштай хослуулаад жижигхэн цүнх бариарай. Бэлхүүсээ тодруулахын тулд хар эсвэл хүрэн өнгийн арьсан бүс зүүгээрэй. Хэрвээ даашинзан цамцан дээр цагаан, сүүн, хар өнгийн палаццо загварын өргөн өмдийг өмсөх аваас сонгодог хувцаслалт бий болно. Майк, футболкны дээгүүр даашинзан цамцыг өмсөөд, жинс, савхин банзал, балетчны шаахай эсвэл сонгодог загварын пүүз/кеттэй хослуулах аваас загварлаг casual хувцаслалт бий болно.

Таны үнэ:
2 999 руб.
Хуучин үнэ
4 000 руб.
Энэ бүтээгдэхүүнтэй хамт худалдаж авдаг

Сэтгэгдлүүд 1

 :
Санал хүсэлт үлдээхийн тулд нэвтрэн орох эсвэл бүртгүүлэх шаардлагатай
ЭИ
Эльвира И.
715035266 | 16.05.2021
Үнэлгээ
Заказывала платье и брюки в молочном цвете. Если честно, то в реале выглядит лучше, чем в каталоге! Качество отличное, все швы обработаны очень аккуратно, ниток нигде нет. Брюки, конечно же доинноваты, но это не критично, так как можно длину убрать не испортив модель, так как ширина одинакова по всей длине. На самом деле полоска визуально стройнит и удлиняет. Костюмом смотрится просто идеально! ❤️