Эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд

lab-3lab-4

Фаберлик компани нь шинжлэх ухааны судалгааны салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдагаараа ялгардаг. Бидний арьсыг эрүүл залуу болгодог гоо сайхны инновацит бүтээгдэхүүний үйлдвэрлэлд судалгааны үр дүнг нэвтрүүлдэг.

Гоо сайхны бүтээгдэхүүний жор найрлагыг зохиох, үйлдвэрлэхдээ бид шинжлэх ухаанч хандлагыг эрхэмлэдэг. Үүний тулд томоохон түүхий эд үйлдвэрлэгчдийн нийлүүлдэг маш өндөр чанарын түүхий эдийг ашиглаж байна. Манай урдаа барьдаг гоо сайхны бүтээгдэхүүнүүд бол (Aquaftem®, Novaftem – O2™) хүчилтөрөгчийн нэгдэл юм. Хүчилтөрөгчийг шууд арьсны эсүүдэд хүргэдэг гэдгээрээ энэ нь хосгүй бүтээгдэхүүн билээ. Түүний жор найрлагыг Пущино хот дахь ЗХУ-ын Эсийн биофизикийн хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн нээлтэд тулгуурлан зохион бүтээсэн юм.

Хүчилтөрөгчийн гоо сайхны Aquaftem® нэгдэл болон бидний үйлдвэрлэж буй гоо сайхны бүтээгдэхүүн дэх хосгүй орц найрлагуудыг патентжуулсан бөгөөд тэдгээр нь Фаберлик компанийн гоо сайхны онцгой эрхтэй бараа бүтээгдэхүүн юм.

Өөрийн гэсэн эрдэм шинжилгээний төвтэй гэдгээрээ бид бахархдаг. Бид шинжлэх ухааныг гоо сайхны тусын тулд ашиглаж байна.

Бид шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг. Тухайлбал, Москвагийн Улсын их сургуулийн Эсийн биологи ба гистологийн тэнхимийг нэрлэж болно. Тус тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтнууд бидний захиалгаар эсийн өсгөвөр дээр судалгаа хийдэг. Түүнчлэн бид Сеченовын нэрэмжит Анагаах ухааны академийн Мэс заслын тэнхимтэй хамтран ажиллаж байна. Тус тэнхимд шархыг лазераар эмчлэх аргын судалгааг хийж байжээ. Судалгааны явцад, лазераар нөлөөлөх нь азотын хүчлийг гадагшлуулдаг ба энэ нь бичил эргэлтийг хэвийн болгож, арьсанд хүчилтөрөгийг нэвтрүүлж, шарх түргэн эдгэхэд нөлөөлдөг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

lab-5lab-6

Мы используем файлы Cookie,

Чтобы улучшить работу сайта и предоставить Вам больше возможностей для покупок. Продолжив пользоваться сайтом, Вы даёте свое согласие на применение файлов Cookie.